Эрчүүдийн дунд халдвартай сүрьеэ нэмэгджээ

Х.Оргил
11 сарын 21, 2017

Сүрьеэ нь амь насанд халтай арван өвчний нэг юм. Манай улсад жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгддэг ажээ. Үүний 58.6 хувь нь Улаанбаатар хотод, 39.7 хувь нь аймаг орон нутагт, 1.7 хувь нь хорих байгууллагад бүртгэгдсэн байна 

Сүрьеэгийн улмаас жилд дунджаар 200 гаруй хүн нас барж барж, уг өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдаж группт орж буй хүний тоо жил бүр нэмэгдсээр байгааг мэргэжлийнхэн дурьдав.

Тэр дундаа 25-34 насны эрчүүдийн дунд уушгины халдвартай сүрьеэгийн тархалт өндөр, цаашид нас ахих тусам нэмэгдэх хандлага байгаа ажээ.

Холбоотой сэдвүүд

сүрьеэ уушиг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.