Эрдэмтранс, Сутайнбуянт ХХК-ийн автобусны жолооч нарыг сургалтад хамруулав

Б.Баясгалан
08 сарын 20, 2018

Нийслэлийн тээврийн газраас  нийтийн тээврийн үйлчилгээний автобусны жолооч нарын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, үйлчилгээний чанар, хөдөлгөөний соёл, дэг журам, тээвэрлэлтийн нөхцөлийг сайжруулах зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран  Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгуулж буй юм.

Энэ хүрээнд 8/ дугаар сарын 15,16 -ны өдрүүдэд Эрдэмтранс ХХК, Сутайнбуянт ХХК-ний 40 жолоочийг хамруулан сургалт хийжээ.

Мөн нийтийн тээврийн жолооч нарт хөдөлгөөнд соёлтой оролцох, замын хөдөлгөөний нөхцөл байдлыг зөв үнэлэх, замын нөхцөлд хөдөлгөөний хурдыг зөв тохируулах, жолоочийн бие, сэтгэл зүйн онцлог, түүнтэй уялдуулан аюулгүй жолоодох арга барилд суралцах зэрэг замын хөдөлгөөнд аюулгүй, соёлтой оролцох тухай сэдвээр мэдээлэл хийж, сургалт явуулж байна.

Холбоотой сэдвүүд

автобус жолооч сургалт

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.