Х.Оргил
08 сарын 20, 2020
Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн билээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан төрийн өмчит компаниуд хариуцлагагүй хандаж байгаа хэрнээ төсөв нь нэмэгдсээр байгааг сануулсан юм.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан:
Бид төсвийн хүндрэлээс гарахын тулд тогтворжуулалтын сангийн хөрөнгө мөнгийг зөв зарцуулахаас гадна эргээд ямар орлого олж болох вэ, өөр ямар эх үүсвэр олж болохыг тооцоолох хэрэгтэй байна. Яг үнэндээ бид томхон харж, өргөн хүрээнд сэтгэхгүй байна. Бид улсын эдийн засгийг төсвийн орлого зарлагын хооронд харж гадаад дотоодын зээл тусламжийн хүрээнд асуудлыг төлөвлөсөөр л өдийг хүрлээ. Бүхэл бүтэн улс гэхэд бид Apple компанийн жилийн борлуулалтын 5 хувьтай л тэнцэх хэмжээний мөнгөний тухай л бид ярьж байна шүү дээ. Энэ тал дээр анхаарах ёстой олон асуудал бий. Жишээ нь төрийн өмчит олон компаниуд байна. IPO хийнэ, гадаадаас хөрөнгө босгоно гэж хамаг эрх мэдэл, лиценз, хөрөнгө мөнгө, төсвийн урсгал зардлыг авч, хүн хүчээ цалинжуулаад яваад байгаа. Тэгсэн хэрнээ ямар ч үр өгөөжгүй ажиллаж байгаа асар олон төрийн өмчит компаниуд бий. Тухайлбал Эрдэнэс Монгол гэж компани юу хийж байгаа юм бэ. Энэ компанид баахан захирлууд ажиллаад л байдаг. Тэгсэн хэрнээ бүхэл бүтэн 4 жилийн хугацаанд ганц ордоо үнэлүүлээд гаргачихаж чадахгүй л байна шүү дээ. Уг нь 3-6 сарын дотор хийдэг л биржийн хэмжээний хөрөнгө босгох л ажил. Гэтэл хийж чадахгүй хэрнээ зарлага жилдээ хэдэн тэрбум төгрөгөөр хэмжигддэг. Энэ мэтийн газруудынхаа зардлыг хасаж нэн тэргүүний хөрөнгө оруулалтыг оруулах тал дээр анхаарахгүй бол болохгүй байна.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [64.119.27.213] ・ 2020.08.24 Хариулах
Эрдэнэс монгол нэл шахааны хүмүүсээр дүүрсээн
Зочин [202.126.89.65] ・ 2020.08.22 Хариулах
Санал бна
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь