Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Эрдэнэт үйлдвэр: Баримт нотолгоогүй, худал мэдээллийг захиалгаар нийтэлж буйд харамсаж байна | Peak News

Эрдэнэт үйлдвэр: Баримт нотолгоогүй, худал мэдээллийг захиалгаар нийтэлж буйд харамсаж байна

Б.Баясгалан
12 сарын 20, 2019

"Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газар өнөөдөр мэдэгдэл гаргалаа.

Тус мэдэгдэлд:

...Сүүлийн үед нийгмийн цахим сүлжээ, мэдээллийн зарим нэгэн хуудсаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, түүний удирдлагуудтай холбосон гүтгэлгийн шинжтэй, баримт нотолгоогүй, ор үндэслэлгүй мэдээлэл нийтлэгдэж, Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олны амжилтыг харлуулж, урам зоригийг мохоох, олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэх оролдлого хийж байгаад харамсаж байна.

Монгол Улсын Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон энэ цаг үед олон нийтийн цахим сүлжээг ашиглан баялаг бүтээгч Уурхайчин хамт олны нэр хүндэд санаатайгаар халдсан, худал мэдээлэл иүгээж байгаа нь улс орны нийгэм, эдийн засгийн гол түших баганы нэг Эрдэнэт үйлдвэрийн тогтвортой үйл ажиллагааг доголдуулах, удирдлагын түвшинд зорьж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, үр дүнг харлуулах зорилгоор зохион байгуулалттай хийж байгаа үйлдэл гэж үзэж байна.

Баримт нотолгоогүй, худал мэдээ, мэдээллийг захиалгаар түгээн, нийтэлж буй зарим цахим хуудас энэхүү бусармаг үйл ажиллагаагаа зогсоож, залруулга хийгээгүй тохиолдолд "Эрдэнэт үйлдвэр" ТӨГГ-ын зүгээс хууль, хяналтын байгууллагад хандах болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Холбоотой сэдвүүд

мэдэгдэл эрдэнэт үйлдвэр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.