Эрэн сурвалжлагдсан гэмт этгээдийг Майхан толгой орчимоос баривчилжээ

Х.Оргил
10 сарын 16, 2018

Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийн шаардлагыг үл биелүүлэн биед нь хүнд бэртэл учруулан зугтсан 45 настай Б.Энхбаяр болон 25 настай Т.Лундаа нарыг олж баривчилжээ. 

Хоёр этгээдийг эрэн сурвалжилж, дайчлан баривчлах ажиллагааг цагдаагийн байгууллагаас зохион байгуулж өчигдөр 22.00 цагийн үед Майхан толгой орчимоос баривчилжээ.
 
Залилангийн хэргээр сэжиглэгдэж байсан этгээдүүд тэдэнд шаардлага тавьсан цагдааг Тоёота Ланд автомашинаараа мөргөн гэмтээж 5 орчим км чирч явсанаас болж уг албан хаагчийн биедээ хүнд бэртэл авч өчигдөр яаралтай хагалгаанд орсон юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.