Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Ерөнхий сайд Г.Занданшатар энэ долоо хоногт хөгжлийн бодлогын “Тинк Танк” зөвлөлөө олон нийтэд... | Peak News

Ерөнхий сайд Г.Занданшатар энэ долоо хоногт хөгжлийн бодлогын “Тинк Танк” зөвлөлөө олон нийтэд танилцуулна

Peak.mn
11 сарын 12, 2025

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын санаачилгаар нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудад шинжлэх ухаанд суурилсан, бодит хэрэгцээнд тулгуурласан шийдэл санал болгох зорилго бүхий “Хөгжлийн орон тооны бус зөвлөл” байгуулагдаж байна. 

Зарим урилга авсан хүмүүс ч өөрсдийн сошиал хуудсанд мэдэгдээд эхэлжээ. Мэдээж, өнөөдрийг хүртэл олон тооны хороо, зөвлөлийг Засгийн газрууд байгуулж байсан хэдий ч энэ зөвлөл нь орон тооны бус, “Тинк Танк” хэлбэрээр ажиллах ба гишүүд нь намын харьяалал, нас, туршлага харилцан адилгүй мэргэжилтнүүд багтсан нь олны анхаарал татаж байна.

Энэхүү зөвлөл нь нийгэм, эдийн засаг, технологи ба инновац, байгаль орчин, хот төлөвлөлт болон гэр бүл, залуучууд гэсэн таван үндсэн чиглэлээр ажиллах бөгөөд мэдлэг, хандлагаараа салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нийт 20 гаруй эксперт багтсан гэнэ. 

“Дарга бүхнийг мэдэх албагүй” гэсэн санааг үргэлж хэлээд байгаа Ерөнхий сайдын хувьд зөвлөлийнхөө гаргасан зоримог шийдэл, саналыг ажил хэрэг болгох томоохон сорилт тулгарах нь гарцаагүй. Олон арван жил яригддаг бодлогын “Тинк танк” жинхэнэ утгаар хэрэгжиж эхлэх бодит үр дүнгийн эхлэл ч байж мэдэх юм.

Холбоотой сэдвүүд

ерөнхийсайд занданшатар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.