Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 'Нарантуул'-д худалдаа эрхэлдэг иргэдтэй уулзлаа | Peak News

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Нарантуул"-д худалдаа эрхэлдэг иргэдтэй уулзлаа

Б.Баясгалан
02 сарын 27, 2021

Хатуу хөл хориог энэ сарын 23-наас бууруулж, нийт ААН-ийн 95 хувийг халдвараас хамгаалах түр журам мөрдүүлэн нээж буй.

Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Нарантуул” олон улсын худалдааны төвд ажиллаж, худалдаа эрхэлдэг иргэдтэй уулзлаа. 

Хэд хэдэн удаагийн хөл хорионы улмаас нийтдээ хоёр сар орчим сул зогссон ч буцаж хэвийн ажиллаж эхэлсэнд худалдаа эрхлэгчид талархалтай байна. Одоогоор зах чиглэлд микроавтобус явуулаагүй, нийтийн тээврийн хэрэгслийн шугам цөөн учир үйлчлүүлэгч бага тухай ярилаа. 

Тэд хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээвэл борлуулалт нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Ам.доллар, юаны ханшийн өсөлтөд анхаарах, жижиг бизнес эрхлэгчдэд барьцаагүй зээл олгохыг бодлогоор дэмжих, ялангуяа Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд туссан, гурван жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй зээлд хамрагдах хүсэлтээ илэрхийлж байв.

Худалдаа эрхлэгчдийн тавьсан санал, хүсэлтийг үе шаттай шийдвэрлэхийн төлөө ажиллана гэдгээ Ерөнхий сайд хэлж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж ажиллаж байхыг хүслээ. “Нарантуул” олон улсын худалдааны төвд 8,000 орчим иргэн худалдаа эрхэлдэг бөгөөд өдөрт 100-150 мянган хүн үйлчлүүлдэг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Мэдээллийг дүрс бичлэгээр хүлээн авна уу.

Холбоотой сэдвүүд

л.оюун-эрдэнэ нарантуул

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.