Б.Баясгалан
09 сарын 22, 2019
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр “УБТЗ” ХХН-ийн зүтгүүрийн депод ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа.
Өвөлжилтийн бэлтгэл ажил 80 орчим хувьтай байгаа бөгөөд техник, тоног төхөөрөмжийн засвар, станцуудын нүүрс татан авалт, ургац тээвэрлэх зэрэг төлөвлөгөөт ажил хуваарийн дагуу явж байгааг албаны хүмүүс Ерөнхий сайдад танилцуулав.
Тус байгууллага энэ онд 26.3 сая орчим тонн ачаа тээвэрлэхээс өнөөдрийн байдлаар 18 сая тонныг тээвэрлээд байна. Энэ хэмжээг ирэх жил 32-34 сая тоннд хүргэхээр төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [64.119.27.94] ・ 2020.08.22 Хариулах
Зүтгүүрийн парк олон байх нь эвдрэл үүсгэдэг