Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гаргаж, Засгийн газрын гишүүн, сайд нарыг томиллоо | Peak News

Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гаргаж, Засгийн газрын гишүүн, сайд нарыг томиллоо

Б.Баясгалан
07 сарын 08, 2020

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр захирамж гаргаж, өөрийн тэргүүлж буй Засгийн газрын гишүүд, сайд нарыг томиллоо.

Тэрээр өнгөрсөн даваа гарагт Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоомжийн төслийг УИХ-д өргөн барьж, УИХ өчигдөр эцэслэн баталсан.

Тус хууль, тогтоомжийн дагуу У.Хүрэлсүхийн шинэ Засгийн газар бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8 буюу нийт 14 яамтай, бүрэлдэхүүний хувьд 14 яамны сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Ерөнхий сайд гэсэн нийт 17 гишүүнтэй байгуулагдаж байна. 

Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах хүмүүсээр танхимаа бүрдүүлж, Засгийн газрын гишүүнээр томиллоо.

1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Л.Оюун-Эрдэнэ

2. Шадар сайдаар Я.Содбаатар

3. Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар

4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл

6. Барилга, хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар

7. Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр

8. Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л.Цэдэвсүрэн

9. Гадаад харилцааны сайдаар Н.Энхтайван

10. Зам, тээврийн хөгжлийн сайдаар Л.Халтар

11. Соёлын сайдаар С.Чулуун

12. Уул, уурхайн сайдаар Г.Ёндон

13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар З.Мэндсайхан,

14. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатар

15. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар А.Ариунзаяа

16. Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан 

16. Эрчим хүчний сайдаар Н.Тавинбэхийг тус тус томиллоо.

Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайд анх удаа танхимын гишүүдээ өөрөө томилон захирамж гаргаж байна. Мөн Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх захирамжийг Ерөнхий сайд гаргах юм.

Сэтгэгдэл бичих (8)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.