Ерөнхий сайд Өмнөд Судан улсыг зорьжээ

peak.mn
03 сарын 11, 2019

Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй монгол цэргүүдтэйгээ уулзахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаныхан Өмнөд Судан улсыг зорьжээ.

Ерөнхий сайдын айлчлалыг батлан хамгаалах салбарынхан болон хэвлэл мэдээллийнхэн дагалдаж байна. Монгол Улс 2012 оноос Өмнөд Судан дахь НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн байгаа юм.

Тус улсад манай улсын 850 хүний бүрэлдэхүүнтэй наймдугаар ээлжийн батальон үүргээ амжилттай гүйцэтгэж байна. 

 

Холбоотой сэдвүүд

ерөнхий сайд өмнөд судан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.