Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн нарийн бичгийн даргаар Б.Дөлгөөнийг томиллоо

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн нарийн бичгийн даргаар Хөгжлийн эдийн засагч Б.Дөлгөөнийг томилжээ. Бодлогын зөвлөлийн анхдугаар хуралдаан наймдугаар сарын 31-ний өдөр болсон байна. 

Энэхүү зөвлөл нь  эдийн засгийн бодлогын чиглэлээр Ерөнхий сайдад мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, мэдээллээр хангах үүрэгтэй юм. Энэ хүрээнд хамтарсан Засгийн газрын онцлог, давуу талыг авч хэлэлцэн, цаашид хэрхэн хамтарч ажиллаж улс орны хөгжлийг урагшлуулах талаар санал бодлоо солилцжээ. 

Цаашид зөвлөлийн даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд даргаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ажиллах аж. Түүнчлэн гишүүдэд, 

  • ЗГХЭГ-ын дарга Н.Учрал
  • Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр
  • Монгол Улсын шадар сайд Т.Доржханд
  • Аж үйлдвэр, эрдэнэс баялгын сайд Ц.Туваан
  • "Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв" УТҮГ-ын гүйцэтгэх захирал Д.Зоригт 
  • "Алсын хараа 2050" салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны ажлын албаны дарга 
  • Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Г.Батцэнгэл тэргүүтэй албанынхан багтсан байна .

Тэгвэл Нарийн бичгийн даргаар ажиллах Б.Дөлгөөн гэж хэн бэ? 

Тэрээр хөгжлийн эдийн засагч мэргэжилтэй. Магистрын зэргээ Харвардын Их сургуульд дүүргэж байжээ. Мөн хувийн хэвшлийн томоохон компаниудад10 гаруй жил ажиллаж байх хугацаандаа  эдийн засаг, хөгжлийн бодлогыг тодорхойлох томоохон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан ажиллаж байсан аж. 

Ингээд түүний намтрыг танилцуулья. 

Мэргэжил, боловсрол:

  • Хөгжлийн эдийн засагч
  • Бакалавр, Коннектикат Коллеж (2004-2007 )
  • Магистр, Харвардын Их Сургууль (2016-2018)
  • Эдийн засаг Хөгжлийн Яамны сайдын зөвлөх.   
  • Үндэсний Хөгжлийн Газрын Дэд дарга, 
  • Шинэ Сэргэлтийн Бодлогын Хурдасгуур Төв УТҮГ-ын Гүйцэтгэх захирал (2020-2022)
  • Дэвшилтэт Бодлогын Хүрээлэн, захирал (2022-2023)
  • Ньюком групп, Тэнгэр санхүүгийн нэгдэл зэрэг монголын топ компаниудад 10 гаруй жил ажилласан туршлагатай.

Өмнө салбартаа болон нийгэмд хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр:

  • Монгол улсын хөгжлийн төлөв, хөгжлийг хязгаарлаж байгаа гол шалтгааныг оношилж, нийслэлд тулгамдсан дэд бүтэц агаар орчны бохирдол, эрчим хүчний асуудлыг орчин үеийн аргачлалаар судалсан.
  • Давхардсан тоогоор  ЕБС  болон дотоодын их дээд сургуулийн оюутнууд  бүхий 10,000 гаруй залуучуудад“Олон улсад шилдэг их дээд сургуулиудад хэрхэн суралцах” талаар , боловсрол, суралцах арга зүй болон манлайллын лекц уншсан
  • Харвардын их сургуулийн Олон улсын хөгжлийн төвийн Төрийн чадавхыг бүрдүүлэх нь хөтөлбөрөөс өөрийн орчуулж нутагшуулсан  “Төрийн чадамжийг бүрдүүлэх нь”номын сургалтын модулийг  бэлдэжтус сэдвээр 1500 гаруй төрийн албан хаагчдад сургалтууд  орж ,сургагч багш нарыг сургасан туршлагатай.
     


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.