Ерөнхийлөгч Х.Баттулга Увс аймгийн иргэдтэй уулзлаа

peak.mn
05 сарын 07, 2018

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Увс аймгийн иргэдтэй уулзлаа. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, цэргийн хүрээ жагсан хүндэтгэн угтав. Уулзалт Улаангом хотын хөгжимт драмын театрт боллоо.

Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн асуултад хариулж, аймаг орон нутгийн шинж чанартай асуудлаар аймгийн удирдлагуудаас мэдээлэл авч, зарим асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхийг үүрэг болгов.


Холбоотой сэдвүүд

ерөнхийлөгч х.баттулга увс

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.