Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Х.Оргил
01 сарын 11, 2019

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн танилцуулгыг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд гишүүдэд танилцуулсан юм.

Гишүүд уг хуулийн төсөлтэй холбоотой зарим асуултуудыг хууль санаачлагчаас болон байнгын хорооноос асууж, үг хэллээ.

Ингээд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураахад хуралд оролцсон нийт 57 гишүүний 94,7 хувь нь дэмжлээ. Ингэснээр уг хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Холбоотой сэдвүүд

засгийн газар м.энхболд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.