Ерөнхийлөгчийн зарлигаар Д.Ганзоригийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Б.Баясгалан
06 сарын 03, 2020

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зарлиг гаргаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томиллоо.

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг томилох тухай Ерөнхийлөгчийн зарлигт:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Улсын дээд шүүхийн санал болгосноор Дамдины Ганзоригийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилсугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өчигдөр Улсын дээд шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагч нарт уншиж сонордууллаа.

Зарлиг уншиж сонордуулсны дараа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Тунгалаг шинээр томилогдсон Ерөнхий шүүгч Д.Ганзоригт дээд шүүхийн тамгыг гардуулав.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.