Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Эрүүл мэндийн яам ажлын байрны сонгон шалгаруулалт зарлалаа | Peak News

Эрүүл мэндийн яам ажлын байрны сонгон шалгаруулалт зарлалаа

Б.Баясгалан
09 сарын 12, 2018

Эрүүл мэндийн яам Дэлхийн банкны зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж буй Цахим эрүүл мэнд төслийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор, төсөлд Монгол Улсын Засгийн газраас оруулах хувь хөрөнгөөр цалинжуулан ажиллуулах (1) эрүүл мэндийн салбарын энтэрпрайз архитекторч, (2) програм хангамж хөгжүүлэгч, (3) өгөгдлийн сангийн мэргэжилтэн, (4) мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Эдгээр дөрвөн мэргэжилтний дэлгэрэнгүй ажлын удирдамжийг Эрүүл мэндийн яамны https://www.mohs.mn/ вэбсайтны “тендерийн урилга” хэсгээс татаж үзнэ үү.

Сонгон шалгаруулалтад оролцох мэргэжилтэн нь ажлын удирдамжид заасан тавигдах шаардлагын дагуу уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайгаа нотлох мэдээллийг ирүүлнэ.  Үүнд:

  1. Товч намтар;
  2. Боловсрол, мэргэжил, мэргэшлээ нотлох диплом, сертификат, гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  3. Ажилласан жилийг тооцох баримт нотолгоо – нийгмийн даатгалын дэвтрийн эхний хуудас, хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар;
  4. Тухайн ажил байранд ажиллах тухай хүсэлт бүхий мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл.

Сонирхсон хүмүүс өргөдөл болон бусад материалуудаа дор дурдсан хаягаар биечлэн эсхүл цахимаар 2018 оны 9-р сарын 17-ны өдрийн 14:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Цахим эрүүл мэнд төслийн хаяг: Эрүүл мэндийн хөгжлийн төв, 305 тоот, Энхтайваны өргөн чөлөө 13б, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо.

Утас: 70115489

И-мэйл: piu@ehp.mn

Ирүүлсэн баримт бичгийг буцаан олгохгүй. Зөвхөн хураангуй жагсаалтад орсон хүмүүстэй холбоо барина.

Файл татаж авах бол эндээс татна уу.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Холбоотой сэдвүүд

ажлын байр эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.