Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Эрүүл мэндийн яаманд шалгалт хийж байна | Peak News

Эрүүл мэндийн яаманд шалгалт хийж байна

Б.Баясгалан
12 сарын 04, 2019

Төрийн албаны тухай хуульд заасан хяналт, шалгалт хийх чиг үүргийн хүрээнд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуунаар ахлуулсан ажлын хэсэг Эрүүл мэндийн яаманд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж эхэллээ.

Эрүүл мэндийн яам батлагдсан орон тооны хязгаарыг баримталж байгаа эсэх, төрийн жинхэнэ албан хаагчид төрийн албан тушаалд хууль ёсоор томилогдсон эсэх, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх ажиллагаа хууль тогтоомжид нийцсэн эсэх, удирдах албан хаагчид хуулиар тогтоосон тусгай шаардлагыг хангасан эсэх, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа, төрийн албан хаагчийн хувийн хэргийн бүрдүүлэлт болон иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн байдлыг ажлын хэсэг хянаж шалгана.

Ажлын хэсгийн хяналт шалгалтын зорилго нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийн зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцохоос гадна Төрийн албаны тухай хуулийн талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилган залруулахад оршино. Хяналт шалгалт 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрөөс 6-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.