"Эрүүл оюутан-Эерэг хандлага" нөлөөллийн арга хэмжээг ШУТИС-д зохион байгууллаа

Peak.mn
11 сарын 07, 2022

"Эрүүл оюутан-Эерэг хандлага" оюутны эрүүл мэндийн боловсролыг дэмжих нөлөөллийн арга хэмжээг ШУТИС-д зохион байгууллаа.

Тус сургуулийн оюутнуудад өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгийн үзлэг, оношилгооний ач холбогдол, эрүүл мэндийн даатгалаас авах эмчилгээ, үйлчилгээ, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй холбоотойгоор гэр бүл төлөвлөлт зэрэг сэдвийн хүрээнд сургалт, хэлэлцүүлэг өрнүүлэв. 

Мөн энэ үеэр оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор сайн дурын ажил, түүний ач холбогдлыг таниулж, цагийн ажилд холбон зуучилсан юм. 

Холбоотой сэдвүүд

оюутан оюутнууд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.