Ес эхэллээ

Б.Баясгалан
12 сарын 22, 2019

12 дугаар сарын 22-ны энэ өдөр жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохиож байна. Мөн өнөөдрөөс хүйтний ес эхэллээ.

Өвлийн хамгийн хүйтэн үеийг монголчууд ес хэмээх нэгжээр хэмждэг бөгөөд эхний дөрвөн ес буюу 36 хоног нь хамгийн хүйтэн байдаг.

Иймд:

Нэг ест яах вэ - Нэрмэл арх хөлдөнө

Хоёр ест яах вэ - Хорз архи хөлдөнө

Гурван ест яах вэ - Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө

Дөрвөн ест яах вэ - Дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө хэмээн ярьдаг. Харин тав дахь есөөс дулаардаг учир Таван ест тавьсан будаа хөлдөхгүй гэдэг.

Холбоотой сэдвүүд

хүйтэн цагагаар өвөл ес

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.