Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Есдүгээр сарын 1-нийг хойшлуулахын учир | Peak News

Есдүгээр сарын 1-нийг хойшлуулахын учир

Peak.mn
02 сарын 10, 2026

Монгол Улс 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх талуудын 17-р бага хурал (COP17)-ыг зохион байгуулах эрхийг авсан. Өнгөрсөн жилээс улсын төсөвт тодорхой хэмжээний санхүүжилт суулгаж, энэхүү хурлын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа билээ. 

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцод дэлхийн 197 орон нэгдсэн бөгөөд эдгээр орноос төлөөлөгч, эрдэмтэн судлаач, иргэний нийгэм, хувийн хэвшлийн 10 мянга гаруй хүн Монголд чуулж, ган гачигт тэсвэртэй байдал, газар хөрс сэргээх зорилтуудыг ахиулна. Тус хурал нь Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” (IYRP 2026)-тэй уялдаж, бэлчээрийн тогтвортой менежмент болон эдгээр экосистемээс шууд хамааралтай нэг тэрбум гаруй хүний хэрэгцээ шаардлагыг онцлох юм. 

COP17 бол Монгол Улсын хувьд АСЕМ-ын дараа зохион байгуулж олон улсын томоохон хурал болно. COP17 болох хугацаа нь сургууль, цэцэрлэгийн бэлтгэл хангадаг үетэй ид давхцаж байгаа учраас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ирэх хичээлийн шинэ жил эхлэх хугацааг 2026 оны есдүгээр сарын 15 хүртэл хойшлуулах хүсэлтийг Боловсролын яаманд уламжилжээ. 

Цаг тулгаж хүсэлт тавихаас илүүтэйгээр эртнээс зохицуулалтын арга хэмжээг авч, сурагчдын амралтын хуваарьт тодорхой зохицуулалт хийх боломжтой гэж харж байгаа аж. 

Олон улсын зочид төлөөлөгч олноор ирэх учраас замын хөдөлгөөний ачааллыг бага байлгах, дээр нь аюулгүй байдлыг өндөр түвшинд хангаж ажиллах үүргийг Монгол Улс НҮБ-ын өмнө хүлээж байгаа учраас зайлшгүй зохицуулалтын арга хэмжээг авахаар төлөвлөсөн байна. Зарим хүн "COP17 хурлыг зохион байгуулахаа л больчих" гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Гэхдээ одоо Монгол Улсад буцах зам байхгүйг ажил хариуцсан хүмүүс ч хэлж байна. 

Тухайлбал, Монгол Улс энэхүү өндөр дээд хэмжээний хурлыг зохион байгуулах эрхийг авахын тулд ойролцоогоор 4 сая ам.доллар төлсөн байна. Түүнчлэн, COP17 бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангах хүрээнд 2025 оны улсын төсөвт 50 тэрбум, 2026 оны төсөвт 200 тэрбум төгрөгийг суулгаж, хэдийнэ бэлтгэл ажлаа базааж буй. Өөрөөр хэлбэл, манай улс өндөр өртөг зардалтайгаар энэхүү олон улсын хурлыг зохион байгуулж байгаа юм. 

Энэ хавар гол бүтээн байгуулалт, худалдан авалтын ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд хурал зохион байгуулах болон үзэсгэлэнгийн талбайг байгуулах ажил хийгдэх аж. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас COP17 бага хурлыг зохион байгуулах цогцолбор барилга байгууламжийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд барьж байгуулахаар болсон.

Тус цогцолбор ойролцоогоор 27 га талбайг хамрах бөгөөд албан ёсны хэлэлцээ явагдах “Цэнхэр бүс”, олон нийтэд нээлттэй үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулах “Ногоон бүс” гэсэн хоёр чиглэл бүхий барилга байгууламж байгуулахаар төлөвлөсөн байна. Олон улсын дүрэм ёсоор COP17 хурлын үеэр эдгээр бүс нь НҮБ-ын тусгай хамгаалалттай бүс нутаг болох юм.

Холбоотой сэдвүүд

cop17 боловсрол

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.