Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
“Багийн бага сургууль” санаачилгад 'Ай Ти Зон' компани нэгдлээ | Peak News

“Багийн бага сургууль” санаачилгад "Ай Ти Зон" компани нэгдлээ

Peak.mn
12 сарын 16, 2025

Монгол Улсад нийт 36 мянга гаруй хүүхэд сургуульд хамрагдахын тулд нэг жилийн есөн сард нь гэрээсээ хол дотуур байр эсвэл хамаатныдаа амьдардаг. Энэхүү нөхцөл байдал нь бага насны хүүхдүүдийг гэр бүлийн харилцаанаас хөндийрөх, сэтгэл санаагаар унах, ганцаардах эрсдэлд оруулдаг байна. Зарим гэр бүл хүүхдээ сургуульд сургахын тулд тусдаа амьдрах хүртэл арга хэмжээ авдаг. Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор Боловсролын Яам, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлж эхлээд байна.

Алслагдсан бүс нутгийн сургуулиудын сургалтын орчин хот суурин газрын сургуулиудтай харьцуулахад нөөц бололцоо хомс байдаг нь хүүхдийн суралцах боломж, боловсролын чанарт томоохон зөрүү үүсгэдэг. Ялангуяа өнөөгийн дижитал эрин үед анги танхим, багш, сургалтын материал төдийгүй дижитал боловсролын орчин нөхцөл хангалтгүй байх нь ирээдүйд боловсролын ялгааг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй. Иймээс Ай Ти Зон компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд уг санаачилгад нэгдэн, бага сургуулийн дижитал орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүллээ.

Дижитал боловсролтой ирээдүй

Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтарсан “Багийн бага сургууль” санаачилга амжилттай үргэлжилж, Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багт 75 хүүхдийн хүчин чадалтай багийн бага сургууль үүд хаалгаа нээлээ. Энэхүү сургуулийг Номин Холдинг ХХК, НҮБ-ын Хүүхдийн Сан болон Төв аймгийн хамтарсан хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан юм. 

Ай Ти Зон компани нь “Дижитал боловсролтой ирээдүй” уриан дор уг санаачилгын гурав дахь сургуулийн дижитал болон STEM сургалтын орчныг бүрдүүлэх ажилд оролцож, олон улсын стандартад нийцсэн компьютер, иж бүрэн тоног төхөөрөмж, технологийн шийдлээр дэмжлэг үзүүллээ. Ингэснээр алслагдсан багийн хүүхдүүд багаасаа орчин үеийн технологи, дижитал ур чадварт суралцах боломжтой боллоо.

Чанартай боловсролыг дэргэдээсээ

Хүүхэд гэр бүлийнхээ дэргэд, аюулгүй орчинд сурч хөгжих нь тэдний эрүүл, бүтээлч, хариуцлагатай иргэн болон төлөвших гол үндэс болдог. 

Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн нийт 500 гаруй өрхийн хүүхдүүд өдөр бүр доод тал нь 7 км зам туулж сургуульдаа явдаг байсан бол энэхүү шинэ сургууль ашиглалтад орсноор бага ангийн сурагчид гэртээ ойр, аюулгүй орчинд чанартай боловсрол эзэмших нөхцөл бүрдлээ. Энэ нь “Багийн бага сургууль” санаачилгад нэгдсэн бидний ирээдүй хойч үедээ бэлэглэж буй  бодит үнэ цэн, өгөөж болж байна.

Ай Ти Зон компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол тэр дундаа технологийн боловсролыг дэмжихэд онцгой анхаарсаар ирсэн ба цаашид ч боловсролын салбарын дижитал шилжилтийг дэмжиж, хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй, чанартай сургалтын орчин бүрдүүлэхэд бодит хувь нэмрээ оруулан ажиллах болно.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.