Э.Содномпилжээгийн тогтоосон рекорд "Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгэгджээ

Х.Оргил
09 сарын 16, 2019

Өнгөрсөн долдугаар сард  Казахстаны Нурсултан хотноо болсон Пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон гавьяат тамирчин Э.Содномпилжээ аваргын алтан медалийг хүртэж, 244 кг-ыг 247 кг болгон ахиулж, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон билээ. 

Түүний тогтоосон уг амжилтыг мөн “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгэсэн аж.

Тэрбээр энэхүү баярт мөчөө  хуваалцаж “Токио-2020” Паралимпийн наадам хүртэлх бүх ялалт маш чухал. Мэдээж би Паралимпийн наадмын алтан медаль авахыг хүсч байна” хэмээн ярьсан байна.

Холбоотой сэдвүүд

геннис э.содномпэлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.