Б.Баясгалан
12 сарын 12, 2020
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/180 дугаар “Заавар батлах тухай” тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад 2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын теле, цахим хичээлийг бататгах, суралцагчдын сурах үйлийг дэмжих зорилготой давтлагыг сургуулийн орчинд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулахыг зөвшөөрлөө.
Тус тушаалаар давтлага заавал зохион байгуулахыг үүрэг болгоогүй бөгөөд эцэг, эхийн бичгээр гаргасан хүсэлт, зөвшөөрлийн дагуу суралцагч, багшийн сайн дурын санал хүсэлтийн үндсэн дээр зохион байгуулж болохыг зөвшөөрч буй юм. Давтлага зохион байгуулах тохиолдолд баримтлах зааврыг дээрх тушаалаар баталсан.
Давтлагыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн орон нутгийн хэмжээнд, тухайлбал нийслэл болон Архангай, Сэлэнгэ зэрэг аймагт энэ зааврыг мөрдөхгүй байхаар зохицуулсан. Түүнчлэн давтлагыг энэ сарын 15-наас нэгдсэн журмаар заавал эхлүүлэх агуулга тушаалд байхгүй гэж БШУЯ-ны Хэвлэлийн албанаас мэдээлэв.
Давтлага нь бүх сурагчийг заавал хамруулахад биш миний хүүхдэд хоцрогдол гарчихлаа гэж үзэж буй цөөн эцэг, эхийн хүсэлт, зөвшөөрлийн дагуу явагдана.
Сэтгэгдэл бичих (14)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.90.56] ・ 2020.12.14 Хариулах
Сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээциймуу
Зочин [66.181.161.127] ・ 2020.12.13 Хариулах
Tiim
Зочин [66.181.161.11] ・ 2020.12.12 Хариулах
Боловсролын системийн хүн биш учираас ийм шийдвэр гаргаад бга юм байлгүй дээ ажиллаа мэдэрч хий
Зочин [66.181.160.33] ・ 2020.12.12 Хариулах
Бүгд л хүснэ шдээ.хөрсөндөө буусан зүйл гаргадаг ч болоосой.2,3зуун км нүүгээд явчихсан хүмүүс хүүхдээ буцаагаад авч ирэх үү.Одоо сурагчдыг амраагаачээ
Зочин [66.181.161.8] ・ 2020.12.12 Хариулах
Дэмжиж байнаа
Зочин [66.181.161.52] ・ 2020.12.12 Хариулах
Одоо хүүхдүүдээ амруулах хэрэгтэй.10-аад 7 хоног хичээл,теле хичээл гээд ачаалалтай байсан.Ялангуяа нүдийг нь амраах хэрэгтэй бна
Зочин [202.126.89.145] ・ 2020.12.12 Хариулах
Дэмжиж байна
Зочин [103.10.23.98] ・ 2020.12.12 Хариулах
Нэг тушаал шиг юм гаргачихаад дараа нь заавал сонин тайлбар хийх юм. Энэ хоёрын монгол хэлний багш нар нь найруулж бичих чадвар огт суулгаагүй учраас дахин дахин солиотой шийдвэр гаргах юм даа. Хөөрхий
Зочин [202.55.188.99] ・ 2020.12.12 Хариулах
ЭЕШ өгөх 12-р ангийн сурагчид л хэцүү байна. Тэдэнд л зориулсан давтлагууд байх хэрэгтэй. Амьдралд хөл тавих, ирээдүйн амьдралын өнгөө тодорхойлох гэж буй эдгээр сурагчдад ТЕЛЕ хичээл ямар ч үр дүнгүй байна.
Зочин [202.55.188.99] ・ 2020.12.12 Хариулах
12-р ангийн хүүхдүүдийг л цөөн цөөнөөр ЭЕШ бэлтгэх зорилгоор давтуулах хэрэгтэй. Бусад ангиуд бол хэрэггүй шүү дээ.
Зочин [202.179.27.38] ・ 2020.12.12 Хариулах
Одоо сурагчдын амралт эхлэх гэж бхад юун давтлага вэ?иймэрхүү сандал ширээний ард суух дуртай хүмүүсийн шийдвэр ийм л бж таарна
Зочин [64.119.16.133] ・ 2020.12.12 Хариулах
Яана даа. Ийм мэдрэмжгүй байж дарга болох дуртай? Бага насны хүүхэд ч таниас илүү зөвлөгөө өгч, шүлэг зохиож ард иргэдээ гэх сэтгэлтэй байна даа. Ичээчээ
Зочин [202.9.46.37] ・ 2020.12.12 Хариулах
Ямар мэдрэмжгүй тэнэг шийдвэр вэ?Би л лав хүүхдүүдээ явуулахгүй!5хүнээс илүү бж болохгүй гэж бхд 20 хүүхэд тэд яг л дэглэм барьж харагдаач тэгээч хөдөөний дотуур байранд бж болохгүй гээ биз дээ
Зочин [66.181.161.124] ・ 2020.12.12 Хариулах
Эрсдэл багатай хөдөө орон нутагт бол байж болох л асуудал шүү дээ.
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Миний 17
Б.Ганбат: ЭЕШ-д анхны оноо нь 100-гаас дөнгөж 20 оноо авсан хүүхдүүд их сургуульд тэнцэж байна, ихэнх нь суурь мэдлэг маш сул
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 06 сарын 20, 2023
Нийгэм
Кембрижийн олон улсын хөтөлбөртэй сургуулийн тоог нэмэгдүүлнэ
Б.Баясгалан ・ 08 сарын 07, 2020
Нийгэм
Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийг гэр бүл, хамт олны дунд дэмжих 5 алхамт зөвлөгөө
Б.Баясгалан ・ 11 сарын 17, 2020
Нийгэм
Цэцэрлэг, ЕБС-ийн бүх ангийн 11 дүгээр сарын 17-20-ныг хүртэлх теле хичээлийн хуваарь
Б.Баясгалан ・ 11 сарын 17, 2020
Нийгэм
Дотуур байрны оюутнуудад эм, эмнэлгийн хэрэгсэл, дархлаа дэмжих багц, хүнсний бүтээгдэхүүн өглөө
Б.Баясгалан ・ 11 сарын 13, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.