Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Эваристе Коуасси-Комлан: Хүүхдийн төлөө сайн зүйл хийхэд та заавал 'Супер хүч'-тэй байх албагүй | Peak News

Эваристе Коуасси-Комлан: Хүүхдийн төлөө сайн зүйл хийхэд та заавал "Супер хүч"-тэй байх албагүй

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай ярилцлаа. Тэрбээр Монгол Улсад томилогдож ирээд гурван жил гаруй болж байгаа юм.

БИЧЛЭГ ҮЗЭХ: 


~Алслагдсан бүс нутагт амьдарч буй хүмүүс надад хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн~


Монголд байх хугацаандаа олон сайхан туршлага хуримтлууллаа. НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгчөөр томилогдохоосоо өмнө энд хоёр удаа ирж байсан. Тухайн үед Бангкокт бүсийн Усан хангамж, ариун цэврийн зөвлөхөөр ажилладаг байсан юм. Харин монголчуудын найрсаг, зочломтгой зан намайг монголд буцаж ирэх хамгийн том шалтгаан болсон гэж боддог. 


Миний төрсөн нутаг бол Баруун Африкийн жижигхэн улс болох Того. Ойролцоогоор 56,000 гаруй км² хэмжээтэй маш жижигхэн улс. Өөрөөр хэлбэл, Баянхонгор аймгаас гурав дахин бага газар нутагтай гэсэн үг юм. Харин хүн амын тоогоор Монгол Улсаас  гурав дахин их.

Одоогоор би монгол орны 21 аймгийн 220 суманд биеэр очиж ажилласан байна. Алслагдсан бүс нутагт амьдарч буй хүмүүс надад хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн. 

Хөдөөгийн малчин айл өрх, тэр дундаа хүүхдүүдийн хүйтнийг тэсвэрлэх чадвар, тэдний тэсвэр хатуужил гайхалтай санагдсан. Хамгийн гол нь тэд үүнийг огтхон ч ажралгүй дасан зохицож амьдарч байгаа нь гайхамшигтай. 

UNICEF бол Нэгдсэн Үндэстний байгууллага дотроо хүүхдийн эрх, тэдэнд хамааралтай асуудалд төвлөрч ажилладаг байгууллага юм. Бидний үйл ажиллагаа чиглэл “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-д тулгуурладаг. 1989 онд батлагдсан энэхүү баримт бичигт Монгол Улс 1990 онд нэгдэн орсон байдаг. 


~Монгол залуус дижитал технологийн салбарт цахиур хагалах өндөр потенциалтай~

Монгол Улсын хүн амын 30 хувийг залуучууд эзэлж байна. Залуус бол энэ улсын ирээдүйг бүтээлцэх хүмүүс. Энэ утгаараа бид зохион байгуулж буй хэлэлцүүлэгтээ залуучуудыг идэвхтэй хамруулахыг хичээдэг. Гэхдээ нэг удаа оролцоод өнгөрөхгүй, жил бүр зохион байгуулдаг уулзалт, зөвлөлдөөнд маань ирж, тогтмол  оролцоосой гэж хүсдэг.  Ингэснээр тэд зөвхөн боловсролын чиглэлээр бус, аливаа зүйлийг шинэлэг өнцгөөс харахаас гадна нийгмийн асуудлыг олон талаас харж дүгнэлт хийх чадвартай болдог. 

Миний анзаарсан нэг зүйл бол монгол залуучууд программчлал, хиймэл оюун ухаан болон дижитал технологийг ашиглах тал дээр маш авьяастай

Жишээлбэл, бид “AI Asia Academy”-тай хамтран жил бүр охидод зориулсан код бичих сургалтыг зохион байгуулдаг. Жил бүр 6,000 орчим охин энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргадаг ч тэднийг бүгдийг нь хамруулах боломжгүй байдаг. Гэсэн ч эдгээр охид бүгд ирээдүйд AI, дижитал технологийн салбарт цахиур хагалах нь гарцаагүй гэдгийг олж харсан. 

Зураг
Тайлбар







~Монгол хүүхдүүд утаа, хоол хүнс, боловсролын хувьд ноцтой байдалд байна~

UNICEF Тогтвортой хөгжлийн 17 зорилтоос 11-тэй нь шууд хамааралтай үйл ажиллагаа явуулдаг. 2015 онд бид хамтрагч байгууллагуудтайгаа Хүүхдийн эрхийн тухай конвенцод хамааралтай асуудлуудыг үнэлж дүгнэсэн. Ингэхэд хамгийн их анхаарал татсан нь  агаарын бохирдлын асуудал байсан. Өвөл болохоор, ялангуяа арваннэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл хүүхдүүдэд хамгийн хүнд үе байдаг шүү дээ. Эдгээр байгаль орчны ноцтой асуудлыг бид нухацтай авч үзэх ёстой. Үүний тулд төр, хувийн хэвшил болон бусад байгууллага идэвхтэй оролцож, хамтдаа шийдвэрлэх хэрэгтэй байна.

Хоёр дахь чухал асуудал нь хүүхдийн хоол тэжээл. Хэрэв хангалттай шим тэжээл авч, эрүүл хоол хүнс идэж чадахгүй бол хүүхдийн тархи бүрэн хөгжиж чадахгүй, ирээдүйд суралцах чадварт нь сөргөөр нөлөөлнө.

Гурав дахь суурь асуудал бол боловсрол. Улаанбаатар хотын зарим сургууль хоёр, гурван ээлжээр хичээллэдэг. Энэ нь хүүхдүүдэд хангалттай орон зай, боломж дутмаг байгааг харуулж байна. Тиймээс бид хүүхдийг тухтай орчинд суралцах нөхцлийг бүрдүүлж, багш нартайгаа харилцах, мөн сургуулийн дараах хөтөлбөрүүдэд оролцох боломжоор хангах шаардлагатай байна. Үүнээс гадна боловсролын чанарын асуудал ч мөн хөндөгдөнө. 

Гэхдээ энэ бүх асуудлыг нэг дор шийдэх боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бол урт хугацааны тасралтгүй үйл явц. Гэсэн ч UNICEF болон бусад НҮБ-ын байгууллагуудын дэмжлэгтэйгээр Монгол Улс энэ чиглэлд ахиц гаргах нь гарцаагүй. 


~НҮБ-ын өдрийг тэмдэглэж буйгаараа монголчууд энх тайвныг уриалж байгаа~

Энэ жил НҮБ-ыг үүсгэн байгуулсны 80 жилийн ой тохиож буйгаараа онцлог. Энэ өдөр бид энх тайван, энэрэнгүй сэтгэл, хүний эрхийн үнэт зүйлсийг эрхэмлэн тэмдэглэдэг. Зарим оронд хүний эрхийн асуудлыг үл тоомсорлох хандлага ажиглагдаж буй энэ цаг үед Монгол Улс энэхүү өдрийг тэмдэглэсээр байгаа нь бусад улс оронд үлгэр дуурайлал болохуйц, талархууштай үйл явдал юм. Цаашид ч хүний эрхийг улам батжуулж, энэ талаар ойлголт, мэдлэг дутмаг байгаа улс орнуудад олгуулах нь чухал юм.

~Хүүхдүүдийг хамгаалахыг тулд та заавал супер хүчтэй байх албагүй~

Ярилцлагын төгсгөлд би хүмүүст нэг зүйл уриалмаар байна. Хүүхдийн төлөө сайн зүйл хийхэд та заавал онцгой хүчтэй байх албагүй. Харин энгийн алхамуудаар болзошгүй эрсдэлээс хамгаалах боломжтой. 

Жишээлбэл, дархлаажуулалтын талаарх мэдээлэл хуваалцах, эсвэл гол үерлэсэн үед очихгүй байх талаар сэрэмжлүүлэх мэдээлэл түгээж болно шүү дээ. Энэ нь маш том аюул эндэгдлээс сэргийлнэ. Хэрэгтэй мэдээллийг зөв цагт, зөв хүнд хүргэснээр хөгшин, залуу хэн боловч хүний амь насыг аврах боломжтой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.