Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Европт царцаасан хөрөнгийг буцаан татахын тулд өмгөөлөгч хөлслөн авжээ | Peak News

Европт царцаасан хөрөнгийг буцаан татахын тулд өмгөөлөгч хөлслөн авжээ

peak.mn
03 сарын 04, 2019

Венесуэлийн эрх баригчид Европт царцаасан хөрөнгө болон Их Британийн Банкны хураан авсан алтыг буцаан татахын тулд өмгөөлөгч хөлслөн авжээ. Энэ тухай Венесуэлийн Дэд ЕрөнхийлөгчДельси Родригес“RT” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.

“Венеуэлийн дансыг царцаасан Европын хувьд бид хэдийнээ хуулийн хүрээнд арга хэмжээ авч, ашиг сонирхлоо хамгаалахын тулд өмгөөлөгч хөлслөн авсан. Ялангуяа Их Британийн Банкны хураан авсан алтны асуудал үүнд хамаарна” хэмээн тэрбээр ярьсан байна.

Английн банк тус банканд хадгалагдаж буй Венесуэлийн алтыг буцаан олгохгүй байх шийдвэрийг гаргасан тухай “Bloomberg” агентлаг өмнө нь мэдээлсэн юм. Буцаан олгохгүй байх шийдвэр нь АНУ-ын хэд хэдэн албаны хүмүүс тэр дундаа Америкийн төрийн тэргүүний Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жон Болтон, Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео нарын хүсэлттэй холбоотой юм хэмээн тус агентлаг мэдээлжээ.

Хожим нь алтыг одоогийн Засгийн газарт буцаан олгохгүй байхыг Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо Английн Банкны тэргүүн Марк Карни, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй нарт хандан хүссэн нь тодорхой болсон байна. Их Британийн эрх баригчдад илгээсэн захидалдаа тэрбээр Н.Мадурогийн Засгийн газар алтыг худалдах болон хөрөнгийг Венесуэлийн ард иргэдийн эсрэг үзүүлэх шахалтаа чангатгах зорилгоор ашиглах бодолтой байна гэж тэмдэглэжээ. 

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, RT

Холбоотой сэдвүүд

европ өмгөөлөгч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.