Саруулын Ариунжаргал
05 сарын 20, 2019
ТЕЛЬ-АВИВ. /ТАСС/. Өнгөрсөн ням гарагийн орой Израилийн Тель-Авив хотод болсон “Евровидение-2019” уралдааны шувтаргын тоглолтод Нидерландын оролцогч түрүүлжээ. Уралдаанд “Arcade” хэмээх дуугаар оролцсон Дункан Лоуренс 492 оноо авсан байна.
Тэгвэл энэ оны "Евровидении - 2019"-д Италийн иргэн Mahmood 465 оноогоор хоёрдугаар байрт оржээ. Харин Оросын иргэн Сергей Лазарев “Scream” хэмээх дуугаар оролцон, 369 оноо авч, 3 дугаар байрыг эзэлсэн байна.
Шувтаргын тоглолтод 26 орны уран бүтээлчид оролцсон байна. Үзэгчид болон оролцогч орнуудын мэргэжлийн шүүгчдийн нийлбэр оноогоор ялагчийг тодруулжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.