Х.Оргил
02 сарын 07, 2020
Хүүхэд нь вирусийн гаралтай ханиадаар өвдсөн ч эмчийн бичсэн эмийг уулгалгүй, фэйсбүүк дэх зөвлөгөөг дагасан ээж 4 настай хүүхдээ цаг бусаар алдсан харамсалтай явдал АНУ-д гарчээ.
Тэрээр хүүхдэд элдэв эм өгөх биш өөрийнх нь дархлаагаар нь эдгээр ёстой гэсэн фэйсбүүк дэх зөвлөгөөг дагаж эмчийн бичсэн Тамифлю эмийг уулгаагүй ажээ. Үүнээс болж өндөр халуурсан хүү Колорадагийн эмнэлэгт хүргэгдсэн ч хэдийнэ оройтож амь насаа алдсан байна.
Дөрвөн настай хүүгийн ээж уг харамсалтай явдлын дараа эцэг эхчүүдэд захиа бичжээ. Тэрээр эмчийн зөвлөсөн эмийг уулгаагүйдээ, хэзээ ч шалгагдаж нотлогдоогүй мэдээлэлд итгэн хүүгээ алдсан тухайгаа өгүүлсэн байна.
Эмч түүнд "Тамифлю" эмийг зөвлөжээ. Энэ нь 2009 он болон түүнээс хойших хугацаанд гарсан томуугийн А хүрээний H1N1 вирусын цар тахлын үед хэрэглэж буй аж.
Томуу, томуу төст өвчний үед "Тамифлю" эмийг зөвхөн эмнэлэгт, эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой юм.
Фэйсбүүкэд энэ төрлийн худлаа мэдээлэл тараадаг групп цөөнгүй бий. Тухайлбал товлолт вакцинжуулалтыг эсэргүүцэгчдийн “Stop Mandatory Vaccination" хөдөлгөөн байдаг. Тэд өөрсдийн групптээ нас барсан хүүхдүүдийг вакцинаас болж амь насаа алдсан гэсэнбуруутгасан утгатай мэдээллийг түгээдэг аж.
Харин ДЭМБ-аас "Вакцинууд аюулгүй. Ихэнх тохиолдолд вакцин хийлгэсний дараа хэсэг газарт хөндүүрлэх эсвэл халуурах гэх мэт бага зэргийн зовиур хэсэг хугацаанд мэдрэгддэг. Ноцтой гаж нөлөө илрэх явдал нь маш цөөн тохиолддог ба тохиолдол бүрийг бүртгэж, шалгаж судалдаг. Нэг дор олон вакцин хийх нь хүүхдийн дархлааны системд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Хүүхдийн дархлааны систем өдөр бүр хэдэн зуун гадны биеттэй тэмцэж ажиллаж байдаг" хэмээн зөвлөж байна.
Эх сурвалж: nbcnews.com/
Сэтгэгдэл бичих (12)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.89.227] ・ 2020.02.12 Хариулах
Er n bol haiad hvrch hvnderehees n omno emiin bus argaar darhlaag n sain dejih heregtei Negent haniad hvreed hvndersen bol emneleg emchiin zowolgoog l dagah heregtei
Зочин [66.181.188.75] ・ 2020.02.11 Хариулах
Zvgeer em surtachilaad bgaan bishvv. Bolimoor ymaa. Yag ene emiig bichseniig ni yaaj medej bgaan medeed bgaan bol barimttai ex survaljtai ym niitleech xvmvvsiin tarxiig ugaaxaa boliochee.
Зочин [202.131.228.10] ・ 2020.02.14 Хариулах
A hureenii tomuugiin virusiin esreg tamiflu bichij ogdogiin ugaasaa.
Зочин [182.160.38.200] ・ 2020.02.09 Хариулах
Хүүхнүүд угаасаа ийм тэнэг байдаг нэг нь нэг юм муу гээл ярьчхаар өө тийм байх гээд бат итгэдэг шинжлэх ухааны баримт судалгаа ерөөсөө уншдаггүй дандаа сохроор дагадаг Манай хүүхнүүд ч ялгаагүй нэг нь хумсаа будах муу гээл балайраад эго нь хөдлөөд ярьчхаар аа яг тийм гээл балайраал дагадаг баримт судалгаа унш л даа
Зочин [202.55.188.45] ・ 2020.02.08 Хариулах
tegvel vaktsin hilgesen murtlu tr olon haniadnii viruser uvchlud bdg ni ih sonin
Зочин [202.131.228.10] ・ 2020.02.14 Хариулах
Haniadni vaccine tuhain jildee l uilchidegshdee. Jhon um unsh
Зочин [166.137.125.55] ・ 2020.02.09 Хариулах
Hanaidnii virus uur uur bdag. Jil bur hamgiin tugeemel garj bgaa haniadnii virusiin esreg vaktsin hiigddeg. Tiimees hiilgesen vaktsinaasaa uur turliin haniadnii virusaar uvchilvul vaktsin nemergui
Зочин [66.181.161.104] ・ 2020.02.09 Хариулах
Virus n bainga shinechlegdej bdag bhoor
Зочин [103.26.195.148] ・ 2020.02.08 Хариулах
Хүүхэд нь вирусийн гаралтай ханиадаар өвдсөн ч эмчийн бичсэн эмийг уулгалгүй, фэйсбүүк дэх зөвлөгөөг дагасан ээж 4 настай хүүхдээ цаг бусаар алдсан харамсалтай явдал АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД гарчээ. ГЭЭД БИЧЧИХЭД ЮУ НЬ БОЛОХГҮЙ БГАА ЮМ БЭ.
Зочин [182.160.36.70] ・ 2020.02.08 Хариулах
Тэгээд биччихээр чинь гарчигнаас нь ойлгоод хүмүүс орж уншихгүй.өөрөөр хэлбэл хандалт нь багасчихна.Тийм болохоор л ийм тэнэг гарчиг өгдөг.Хүний айдасаар тоглож байхгүй юу.Монголд байж магад гээд хүмүүс хандана
Зочин [66.181.191.122] ・ 2020.02.09
Монголоо нэг фэйсбүүк эрүүл мэндийн зөвлөгөө бгаа биз дээ. Дагадаг ээжүүд нэгийг бодох блгүй.
Зочин [202.126.88.129] ・ 2020.02.08 Хариулах
Yasan mongold bish uur gazar huuhed uhsen gheer taivshirchih gd bn uu?
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Эрүүл мэнд
11 настай охид, хөвгүүд хүний папиллома вирусний эсрэг вакцинд хамрагдана
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 09 сарын 04, 2024
Нийгэм
КОВАКС-ийн шугамаар өгсөн эхний ээлжийн 14.400 тун АстраЗенека вакцин Монголд ирлээ
Л.Дэлгэрмаа ・ 03 сарын 13, 2021
Нийгэм
Эрдэнэт үйлдвэр хүний эрх зөрчиж, хүчээр вакцин тарьжээ
Х.Оргил ・ 04 сарын 16, 2021
Нийгэм
ЭМЯ: Коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг 15 хоногийн хугацаанд зогсоолоо
Б.Баясгалан ・ 04 сарын 10, 2021
Нийгэм
Насанд хүрсэн иргэдийн 25 хувь вакцины эхний тунд хамрагджээ
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 04 сарын 08, 2021
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.