Финландад эрэгтэй хүн нярайлсан анхны тохиолдол бүртгэгджээ

peak.mn
04 сарын 07, 2018

Бичиг баримтандаа эрэгтэй гэсэн бүртгэлтэй иргэн хүүхэд төрүүлсэн анхны тохиолдол Финландад тэмдэглэгджээ.
 
Хүүхдийн эцэг анх эмэгтэй хүн байсан бөгөөд тэрбээр уржнан жил хүйсээ солиулсан байна. Гэсэн хэдий ч хүүхэд төрүүлэхийн тулд дааврын эмчилгээгээ зогсоохоор шийджээ.
 
Залуу 4 кг жинтэй, 53 см урт хүүхэд төрүүлжээ. “Сүүлийн хэдэн долоо хоногт л хүндрэлтэй байсан. Харин төрөх үед хүндрэл гараагүй” хэмээн тэрбээр ярьсан байна.  




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

финланд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.