Б.Баясгалан
12 сарын 29, 2019
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, өнөөдөр.
Монгол Улсын Ардын эмч
Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, мэс заслын шинэ арга технологиудыг практикт нэвтрүүлэх, хойч үеэ сурган хүмүүжүүлэх үйлсэд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын гавьяат эмч Чимэдцэеэгийн Пунцагт Ардын эмч цол хүртээв.
Мөн эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан аж үйлдвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, барилга, боловсрол, соёл урлаг, нийгэм, үйлчилгээний салбарын нэр бүхий хүмүүст Монгол Улсын гавьяат цол хүртээлээ.
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор
Гавьяат агрономич цолоор
Гавьяат багш цолоор
Гавьяат барилгачин цолоор
Гавьяат дасгалжуулагч цолоор
Гавьяат жүжигчин цолоор
Гавьяат хуульч цолоор
Гавьяат эдийн засагч цолоор
Гавьяат эмч цолоор
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор
Мөн галын аюулаас олон хүний амь нас аварсан Түргэн тусламжийн төвийн ажилчдад Шударга журам медаль гардуулж, баяр хүргэлээ.
Шударга журам медалиар
Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэж, үг хэлэв.
Тэрбээр "Эрхэм монголчууд аа,
Манлайлагчид, гавшгайчид аа
Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхт 108 жилийн ойг тохиолдуулан шинэ оны босгон дээр ажил үйлсээрээ манлайлсан, гавшгайчид сайчуудыг төрийн цол, одон медалиар шагналаа.
Шагнагдагсад аа, гавшгайчид, манлайлагчид аа,
Та бүхний хөдөлмөр зүтгэл, амжилт бүтээл бол хүний амьдралын утга учир, нийгэмдээ, улс орондоо оруулах иргэн хүний хувь нэмэр гэдгийг олон түмэнд үлгэрлэж, сайн нөлөөлөл дуурайлыг түгээж яваа хүмүүс юм. Монголын төр гавшгайчид, гавьяатнуудаа ямагт тодруулж, урамшуулан шагнаж байх болно. Өнөөдөр би тэр үүргийг биелүүллээ. Та бүхэнд дахин талархал илэрхийлье.
Мөнх тэнгэрийн ивээлээр сайн үйлс бүхэн дэлгэрч, Монгол Улс хөгжин бадрах болтугай” гэлээ.
Төрийн дээд цол, одон медаль гардуулах ёслолоос гэрэл зургаар хүргэж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.