Фото: Говь-Алтай аймагт цэвэр усны 54 км урт шугам хоолой татаж байна

Б.Баясгалан
05 сарын 15, 2019

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймагт ажиллаж байна. Тэрээр өнөөдөр Алтай хотын иргэдийг цэвэр усаар хангах 54 км урттай цэвэр усны дамжуулах "Тайшир-Алтай ус хангамж"-ийн төслийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Монгол улсын Ерөнхий сайд баруун аймгуудад өнгөрсөн жил ажиллахад Говь-Алтай аймгийн олон арван жил тулгамдсан асуудлыг иргэд тавьж байсан. Ерөнхий сайд холбогдох сайд нарт чиглэл өгч, Засгийн газар ажилласны үр дүнд тус ажил энэ оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн, үргэлжилж буй. 

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Австри Улсын Засгийн газрын санхүүжилтээр “Тайшир-Алтай ус хангамж” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийн нийт өртөг 14 сая евро бөгөөд эхний ээлжинд 1,7 сая еврогийн өртөг бүхий тус бүр нь 40 тоннын 27 чингэлэг шугам хоолой, 3 чингэлэг холбох хэрэгсэл бусад тоног төхөөрөмжийг байгууламжийн талбайд буулгаж, барилгын ажлыг гүйцэтгэж байна.

“Тайшир-Алтай Ус хангамж” төслийн гүйцэтгэгчээр Барилга хот байгуулалтын яам, Австри Улсын “Tiroler Rohre Gmbh” групп, туслан гүйцэтгэгчээр " Сайрам булган" ХХК тус тус ажиллаж байна.  Төсөл хэрэгжүүлэх хугацаа хоёр жил байх юм.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.