Фото: Их хотын их цэвэрлэгээний 90 минут

Х.Оргил
04 сарын 23, 2019

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамжийн дагуу бүх нийтийн цэвэрлэгээг их цэвэрлэгээний 90 минут уриан дор зохион байгууллаа. 90 минутын хугацаанд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж иргэд өөрийн хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж талбайг угааж цэвэрлэн оролцсон юм. 

Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийслэлийн харьяа газар агентлагуудын 3296 төрийн албан хаагч, хог хаягдал дахин боловсруулах 16 үйлвэрийн төлөөлөл, ЕБС ийн эко клубын сурагчид, мото спорт болон автомашины клубын дэмжигчид оролцлоо.

Холбоотой сэдвүүд

хог хаягдал цэвэрлэгээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.