Фото: Хөл хүнд Меган Маркл олны өмнө гарлаа

Х.Оргил
02 сарын 08, 2019

Хатан хааны гэр бүлд шуугиантайхан орж ирсэн жүжигчин Меган Маркл загварлаг стилиэ хөл хүнд болсон ч алдсангүй. 

Өчигдөр Сассексийн гүн Харри эхнэр Меган Марклийн хамт Endeavour Fund Awards сангийн шагнал гардуулах ёслолд оролцсон байна.  Гүнгийн ахайтны гэдэс илт томорсон байсан ч тэрбээр өндөр өсгийт углаж,Givenchy брэндийн аксисуар зүүж, хар цагаан өнгийн хослол өмссөн нь олны анхаарал татжээ.

Анхны хүүхдээ тээж буй тэд олны хэл ам, хэвлэлийн хуудаснаа сайн муугаар хангалттай хэлүүлж буй. Энэ байдалд санаа зовсон гүнгийн ахайтан Меган Маркл "Харриг сайн аав болно гэдэгт би итгэдэг. Харин төрөөгүй хүүхдийн маань талаар хэт их ярьж бичиж байгаад санаа зовж байна" хэмээн ярьжээ.

Хатан хааны гэр бүлд мэндлэх хүүхдийг ирэх 4-5 дугаар сард төрөх магадлалтай хэмээн хэвлэлд бичжээ.

Холбоотой сэдвүүд

меганмеркл хатанхаан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.