Б.Баясгалан
07 сарын 22, 2020
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас өнөөдөр Монгол Улсын Их сургуулийн 60 багш, ажилтанд орон сууц эзэмших батламж гардууллаа.
Засгийн газрын өнгөрсөн 6 дугаар сарын шийдвэрээр ОХУ-ын өмчлөлд байсан 8 орон сууцыг Монгол Улсын өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлэн авч, эзэмшигчдэд нь хувьчлах тогтоолыг баталсан. Энэ дагуу өнөөдөр МУИС-ийн багш, ажилчин бүхий 60 айлд орон сууц эзэмших батламжийг нь гардуулав.
ОХУ-ын өмчлөлөөс Монгол Улсын өмчлөлд шилжин ирсэн 8 орон сууц
Дээрх орон сууцуудыг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу хувьчлах арга хэмжээ авч ажиллахыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргад Засгийн газраас үүрэг болгосон юм.
МУИС-ийн багш, ажилтанд орон сууцны батламж гардуулсан өнөөдрийн арга хэмжээнээс гэрэл зургаар хүргэж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.