Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Фото: Шадар сайд Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцав | Peak News

Фото: Шадар сайд Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцав

Л.Баяржаргал
11 сарын 11, 2017

УИХ, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, хүч хэрэгсэл, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, гамшгаас хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаатай олон улсын байгууллагууд болон хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд,  цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулсан нэгдсэн мэдээллийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг Шадар сайдад танилцууллаа.

Онцгой байдлын байгууллага нь 2017 оны эхний 10 сарын байдлаар 903 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 18,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 9,6 тэрбум төгрөг зарцуулаад байна.

Мэдээллийн дараа Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин  Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалттай танилцаж, Онцгой байдлын албаны музейг үзэж сонирхов.

Түүнчлэн Хүнсний нөөцийн салбар, Улсын нөөцийн “Объект-03” салбар, ОБЕГ-ын харъяа Аврах тусгай анги, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

обег шадар сайд ө.энхтүвшин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.