Цэдэнбалын Цэрэндолгор
06 сарын 24, 2020
Өнөөдөр Улаанбаатар хотод орсон их хэмжээний борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны Улаанчулуутын эцэс дэх 12 дугаар хэсгийн санал авах байр үерт автжээ.
Үерийн улмаас санал авах байрны орох хаалгаар нэвтрэх боломжгүй болсон байна. Тиймээс гарах хаалгаар сонгуульд саналаа өгөхөөр ирсэн хүмүүсээ оруулж байна гэв.
Тус хэсгийн ойр орчмын хашаа, хайсуудынх ихэнх нь үерийн улмаас унасан бөгөөд ОБЕГ болон Цагдаагийн байгууллагын төлөөлөл газар дээр ажиллаж байгаа талаар мэдээллээ.
Цахилгаан тасраагүй учраас санал ажил ажиллагаа хэвийн үргэлж буй. Тус хэсэгт нийт санал өгөх 1594 сонгогч бүртгэгдсэнээс 628 хүн санал өгөөд байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.