Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Фото: 'Токио 2020'-д хамрагдсан тамирчдад тэтгэлэг олголоо | Peak News

Фото: "Токио 2020"-д хамрагдсан тамирчдад тэтгэлэг олголоо

Л.Баяржаргал
11 сарын 14, 2017

“Тоkио-2020” наадмын хөтөлбөрийн ганцаарчилсан олимпийн спортын төрлөөр олимпод оролцох эрх авах, цаашилбал олимпийн наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор ОУОХ, МҮОХ-той хамтран “Tokyo-2020 Athletes Scholarship program” тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан. 

МҮОХ нь спорт холбоодын албан хүсэлтийн дагуу нэр дэвшигчдийн материалыг ОУОХ-нд илгээсэн бөгөөд энэхүү шалгаруулалтад нийт 17 тамирчин тэнцэж, олимпийн тэтгэлгийг хүртэх эрхтэй болсон.  Үүнд:

Жүдо бөхийн төрөлд, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, гавьяат тамирчин Г.Одбаяр, ОУХМ Л.Отгонбаатар, 

Боксын төрөлд, ОУХМ Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг, М.Намуун, 

Чөлөөт бөхийн төрөлд, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, П.Орхон ОУХМ А.Батцэцэг, Т.Тулга, 

Буудлагаар, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа, 

Байт харваагаар ОУХМ Д.Мирослава, 

Хөнгөн атлетикийн төрлөөр ОУХМ Д.Гантулга, 

Хүндийн өргөлтөөр ОУХМ М.Анхцэцэг, 

Таеквондогоор ОУХМ П.Тэмүүжин нар  багтжээ.

Хөтөлбөрт хамрагдаж буй тамирчин нь ёс зүйн зөрчил гаргах, сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдох эсвэл Олимпийн наадамд оролцох эрхээ авч чадаагүй тохиолдолд хөтөлбөрөөс хасагдах журамтай.

Эдгээр тамирчид ОУОХ-МҮОХ-Спорт холбоодтой дөрвөлсөн гэрээ байгуулснаар 4 сар дутамд тэтгэлэг хүртэх бөгөөд тамирчинд 1160 ам.доллар, дасгалжуулагчид 400 ам.доллар, холбоонд 100 ам.доллар олгоно.

"Тоkио-2020" зуны олимпийн наадам 2020 оны 7-р сарын 24-өөс 8-р сарын 9-ний өдрүүдэд Япон улсын Тоkио хотод  болно.  Уг олимпийн наадамд  206 улсын 11090 тамирчин 33 спортын 324 төрлөөр өрсөлдөх юм.

Холбоотой сэдвүүд

"токио 2020"

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.