Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Фото: Зарим багш түрээсийн орон сууцнаас 200 квот олгохыг шаардаж өлсгөлөн зарлалаа | Peak News

Фото: Зарим багш түрээсийн орон сууцнаас 200 квот олгохыг шаардаж өлсгөлөн зарлалаа

Б.Баясгалан
07 сарын 29, 2019

"Буянт Ухаа-2" 972 айлын түрээсийн орон сууцнаас багш нарт 200 квот олгохыг шаардаж буй багш нар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны гадна өлсгөлөн зарлаж, суулт хийлээ.

Тус түрээсийн орон сууцан хамрагдах хүсэлтийг иргэдийг энэ сарын 22-ноос цахимаар бүртгэж эхэлсэн. Бүртгэл үргэлжилж буй бөгөөд 8 дугаар сарын 5-нд дуусах юм.

Түрээсийн орон сууцны цахим бүртгэлийг Энгийн түрээс болон түрээслээд өмчлөх гэсэн 2 хэлбэрээр зорилтот бүлэг буюу Ахмад настан, Төрийн албан хаагч, Залуу гэр бүл, Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүл, Гамшигт аюул үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн 8 бүлгийн дагуу явуулж буй.

Гэвч багш нар "багшийн цалин орон сууц худалдан авахад хүрэлцдэггүй, ипотекийн зээлд ч хамрагдаж чаддаггүй. Нийслэлийн хэмжээнд маш олон ахмад болон залуу багш орон сууцгүй байна. Тиймээс түрээсийн орон сууцнаас багш нарт 200 квот олгохыг шаардаж байна" хэмээн өлсгөлөн зарлалаа.

Гэрэл зургаар хүргэж байна.

Холбоотой сэдвүүд

багш квот түрээсийн орон сууц

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.