peak.mn
09 сарын 19, 2018
“Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөгийг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон Эйч ар клуб хамтран Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Нийслэлийн иргэдэд нээлттэй ажлын байрны мэдээллийг хүргэж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх, ажил хайгч иргэд тохирох ажлын байрандаа бүртгүүлж түр болон байнгын ажлын байраар хангагдах боломж нөхцөлийг бүрдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, мэргэжлийн болон давтан сургалтын арга хэмжээний хүрээнд мэргэжлийн ур чадварын уралдаан зохион байгуулах, ажил олгогчид шаардлагатай хүний нөөцөө бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.
Уг өдөрлөгт Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Цагийн ажлын бирж, ажил олгогч 70 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 4000 гаруй ажлын байрны захиалга, Мэргэжлийн сургалтын 34 байгууллага, Хадгаламж зээлийн хоршоод, Гарааны бизнес эрхлэгч, хувийн хөдөлмөрийн биржүүд оролцож дараах арга хэмжээг зохион байгуулж эхлээд байна.
Үүнд:
2018.09.19-ний өдөр
2018.09.20-ний өдөр
Мөн энэ үеэр Политехник коллеж болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан суралцагчдад нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих Смарт картны бүртгэл, олголт хийнэ.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.