П.Мөнгөнсор
08 сарын 03, 2023
Дэлхийд супер сар гэж нэрлэгддэг сансрын сонирхолтой үзэгдэл энэ сарын 01-ний шөнө тохиолоо. Энэ нь зууван тойрог замаар дэлхийг тойрч байгаа сар дэлхийтэй хамгийн ойр ирэх үед сар энгийн хэмжээнээсээ харьцангуй том, тод гэрэлтэж харагдахыг хэлж буй.
Энэ удаагийн үзэгдлийг эрдэмтэд Хилэм Загасны Сар /Sturgeon Moon/ гэж нэрлэжээ. Учир нь жилийн энэ үед Хойд Америкийн нууруудад хилэм загасны тоо толгой олширдог учраас ийнхүү нэрлэсэн аж.
Энэ сард супер сар хоёр удаа тэнгэрт гэрэлтэх бөгөөд эхнийх нь Хилэм Загасны Сар бол сүүлийнх нь 8 сарын 30-нд тохиох Цэнхэр Сар юм.
Ингээд шөнийн тэнгэрт гэрэлтсэн супер сарыг гэрэл зурагчид хэрхэн дурандаа буулгасныг харцгаая.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.