Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 256 хүн эх орондоо ирлээ

Б.Баясгалан
06 сарын 20, 2020

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:50 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор нийт 256 иргэн эх орондоо ирлээ. Үүнд:

  • Эрүүл мэндийн шалтгаантай - 51
  • Өндөр настан - 33
  • Жирэмсэн - 2
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл - 50 
  • Оюутан, ар гэрийн гачигдалтай, амьдрах байр оронгүй болсон, санхүүгийн боломжгүй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай - 120 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Кентавр, Корпорейт зочид буудал, Энхсаран сувилалд тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

тусгай нислэг уокшш франкфурт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.