Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНСУ-ын Элчин сайдтай уулзлаа

Х.Оргил
02 сарын 12, 2019

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам-ыг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр гарч буй гахай жилд Монгол, БНСУ-ын харилцааг шат ахиулан хөгжүүлэх, “стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэхэд чиглэсэн хоёр талын улс төрийн яриа хэлэлцээг урагшлуулах, дээд, өндөр түвшинд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар ярилцав. Мөн Монгол, Солонгосын харилцааг эдийн засгийн талбарт өргөжүүлэх, бүс нутгийн түвшинд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах талаар болон иргэдийн солилцоо, консулын зарим асуудлаар санал солилцов.

Холбоотой сэдвүүд

д.цогтбаатар солонгосын виз

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.