Б.Баясгалан
07 сарын 18, 2020
Гадаадад байгаа иргэдээ татан авах ажиллагааг эрчимжүүлж буй талаар Улсын онцгой комиссоос мэдээлэл өглөө.
Долдугаар сард төлөвлөөд байсан 12 нислэг дээр нэмж Австрали руу нэг, БНСУ руу шууд нэг, БНСУ руу транзит нислэг нэгийг тус бүр үйлдэж, 690 иргэнээ нэмэлтээр татахаар шийдвэрлэлээ. Ингэснээр долдугаар сард нийт 15 удаагийн нислэгээр 3400 иргэнийг эх оронд нь авчирна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 55 улсаас 10.513 монгол иргэн эх орондоо ирэх хүсэлтээ УОК-ын Шуурхай штабт албан ёсоор гаргаад байна. Тэдний 1800 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 740 нь өвчний магадлагаатай, 797 нь өндөр настан, 240 гаруй нь жирэмсэн, 1553 нь оюутан, 131 нь богино хугацааны визээр сургалтад хамрагдсан насанд хүрэгч, 13 нь хүүхэд бусад 4300 гаруй иргэн байна.
УОК-оос хүсэлт гаргасан эдгээр иргэдээ богино хугацаанд эрчимтэй татаж авах зорилготой ажиллаж байгаа бөгөөд наймдугаар сард нэмэгдүүлэхээр зорьж байгаа гэв. Гэхдээ татан авалтыг ХӨСҮТ, тусгаарлах байрны хүлээн авах чадварт нийцүүлнэ.
Тусгаарлах байрыг нэмэгдүүлэхээр нийслэл болон ойр орчмын нийт 215 зочид буудал, 45 амралтын газарт судалгаа хийхэд 24 хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй нийтийн бие засах газартай, 25 нь гал тогоогүй гэх зэргээр халдвар хамгааллын шаардлага дэглэмд нийцэхгүй хүндрэл бэрхшээл тулгараад байна. Мөн олон улсын зэрэглэл бүхий өндөр үнэтэй зочид буудлуудад иргэдийн сонголтоор байрлуулж болох эсэх талаар судлахад тухайн байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг хэсэгчлэн мөрдүүлэх ямар ч нөхцөл боломжгүй нь тогтоогджээ. Тиймээс тодорхойлогдсон нөхцөл боломждоо тулгуурлаж татан авалтаа хийнэ гэв.
Хилийн хорио цээрийн дэглэм нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээс хойш дэлхийн 44 орноос 67,290 иргэнээ агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна. Захиалгат нислэгт эхний ээлжид багтах иргэдэд тавигдах шаардлагуудыг өргөжүүлж, богино хугацааны сургалтын визээр гадаадад зорчсон иргэн, оюутан, амжиргааны зардалгүй хүнд нөхцөөлд орсон иргэдийг хамруулж байна.
УОК, УОК-ын Шуурхай штабаас гадаад дахь иргэдээ татан авах ажиллагааг эрчимжүүлж байгаа ч дотооддоо халдвар тархаах эрсдлээс урьдчилан сэргийлэх, нийт иргэдийн амь нас, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг нэгдүгээрт тавьж байна. Иймд халдвар хамгааллын дэглэмийг чангатгаж, иргэдийн гомдол, цахим орчинд тархааж буй мэдээллийг нягталсны үндсэн дээр, эрдэмтэн судлаачид, ОУ-ын эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжийг дагаж, тусгаарлах 21 хоногийг бууруулахгүйгээр шийдвэрлэжээ.
Гадаад дахь иргэдийг татан авахтай холбогдуулан УОК-ын Шуурхай штабт 13,000 гаруй өргөдөл гомдол, мэдээлэл ирсэн байна. Иймд татан авалтын үйл явцыг иргэдэд ил тод нээлттэй болгох менежментийн өөрчлөлт хийхээр болжээ. Үүнд гомдол мэдээлэл бүрт хариу өгч шийдвэрлэх, нийтэд зарлах, Гадаад дахь дипломат байгууллагуудад иргэдийн гаргасан хүсэлт, дарааллыг тухайн багууллагууд ямар нэг хэлбэрээр ил тод байрлуулах, иргэн өөрийн дарааллыг харах боломжтой болгохыг УОК-иос шаардаж, ажиллах аж.
Иргэд УОК-ын Шуурхай штабын 18001105, 318277, 223454 дугаарын утсаар гомдол мэдээлэл өгөх боломжтой.
Тусгаарлалтад байгаа иргэдэд удаан хугацаагаар шинжилгээ хийхгүй байна гэдэг нь мэргэжлийн байгууллагын тандалт судалгаанд үндэслэн, шинжлэх ухааны үндэслэлтэй, "ковид-19"-ын илрэх шинж, шатлалт хугацаанд тулгуурлан хийгдэж буй ажил гэдгийг Эрүүл мэндийн сайд онцлов.
Хэдийгээр ард иргэдээс төрөл бүрийн гомдол мэдээлэл ирж, гадаад дахь иргэд жагсаал цуглаан хийж, улстөрийн агуулгатай акц зохион байгуулж байгаа ч татан авалтыг эрдэмтэн судлаачид, халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, ХӨСҮТ-ийн мэдээлэл, МИАТ компанийн хүчин чадал, тусгаарлах байрны багтаамж зэрэг бүх талын асуудлыг судлан тэнцвэржүүлж хийнэ гэдгээ Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар мэдэгдлээ.
Дэлхийн 35 улс онц байдал зарлаж, 92 нь хилээ бүрэн хааж, 22 нь хилийн хорио тогтоож, төгс эмчилгээний аргачлал өнөөг хүртэл гараагүй, өдөр тутам хувьсан өөрчлөгдөж байгаа энэ үед дотооддоо халдвар алдаагүй байдлаа хадгалах нь маш чухал. Хөрш орнуудад эрсдэл маш өнпөр байгаа учир болгоомжтой ажиллах ёстой гэв.
Мөн ОУ-ын санхүүжилт, дэмжлэгээр Чех Улсаас тус улсын онгоцоор эх орондоо ирэх хүсэлт гаргасныг бүх талаар дэмжиж, дипломат түвшинд шийдвэрлэх ажлыг гүйцэтгэж байгаа аж.
Харин АНУ болон Польш Улсаас онгоц түрээсэлж ирэх асуудлыг иргэд тавьж буй ч Монгол Улсын тусгаарлалтын дэглэм зөрчигдөх, хүлээж авах хүчин чадал, иргэдэд ногдох төлбөр хэт өндөр байгаа зэргээс шалтгаалан шийдвэрлэгдэх боломжгүй нөхцөл үүсч буйг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээллээ.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл бичих (5)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [59.153.114.187] ・ 2020.07.18 Хариулах
Ил тод болгох нь зүйтэй сүүлд нь хэн хэндээ амар хэрүүл маргаангүй. УОК болон шадар сайддаа ажлын амжилт хүсье.
Зочин [202.126.89.207] ・ 2020.07.18 Хариулах
Mash zov shiidver bna. Shadar said UOK t bayarlala
Зочин [122.201.21.135] ・ 2020.07.18 Хариулах
Zuv shiidver bn. Nuuts bololtsoo, ayulgui baidlaa davhar hargalzaj bj shiidver gargah n zuv
Зочин [59.153.115.204] ・ 2020.07.18 Хариулах
.авилага авч байж нэр оруулдаг сүлжээ ажилдаг гэсэн.ирсэн хүмүүсийн тэн хагас нь мөнгө өгч ирсэн..нэг хүний 5 сая төг гэсэн шүү хогийн новшнууд хагарч дэлбэрч үх
Зочин [37.18.97.131] ・ 2020.07.19 Хариулах
yawah zardalgvi hvmvvs zondool bn tegej bhad neg taldaa hooson irej bgaa geed 759. ...790 $ geheer hen ywaj chadah yum mongtei yawaal vheh bsan ch mongogvi hvnen yawaj chadahgvi ongoorch bn 7 sariin niselgeer monggvi ulmaas yawaj chadaagvi hvn tvrek ulsad 3 hongiin omon nas barlaa iimel bnda ard eregdiigee bodoj bga bol sanhvvtein bas uyalduulaj bodooch hvmvvs hahuul ogoj tanil taltai yawaj bga zowhon mongnii too ajilaad ard erged chine mongnoos dor haragdaj bga bizdee
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Эрүүл мэнд
Өрхийн эмнэлэгт үзүүлсэн хүүхдүүдийн 32.1 хувь нь томуугийн оноштой байна
Альгирмаагийн Энэрэл ・ 03 сарын 21, 2022
Нийгэм
Гадаадад гацсан иргэдийн ар гэрийнхэн Улсын онцгой комиссоос хүсэлтийнхээ хариуг нэхлээ
Б.Баясгалан ・ 07 сарын 16, 2020
Нийгэм
БНСУ-аас өнөөдөр 258 иргэн эх орондоо ирнэ
Б.Баясгалан ・ 10 сарын 19, 2020
Нийгэм
Сөүлээс өнөөдөр ирэх иргэдийг Улаанбаатар, Хавана, Сүнжин Гранд зочид буудалд тусгаарлана
Б.Баясгалан ・ 10 сарын 17, 2020
Нийгэм
Сөүлээс өнөөдөр ирэх иргэдийг “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарлана
Б.Баясгалан ・ 10 сарын 12, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.