О.Анужин
09 сарын 11, 2026
Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогын дүнгээр Монгол Улсын 201 350 иргэн гадаадад оршин сууж байгаа нь өмнө хийсэн тооллогоос 64.6 хувиар нэмэгджээ.
Тэдний олонх нь хөдөлмөрийн насныхан болон залуус юм. Өнгөрсөн онд гадаадад оршин суугчдын 59.5 хувийг 15-39 насныхан эзэлж байв. Ялангуяа 15-19 насны бүлгийнхний тоо өмнөх тооллоготой харьцуулахад 2.7 дахин өсөж, боловсрол эзэмшихээр гадаад руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн гэдгийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Хүн ам, орон сууцны завсрын тооллогоор манай улсын харьяат хүн амөнгөрсөн онд 3сая 500н мянга болсон билээ.

Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.