Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Чикагод монгол өв соёлын төв байгуулах төсөл амжилттай урагшилж байна | Peak News

Чикагод монгол өв соёлын төв байгуулах төсөл амжилттай урагшилж байна

Peak.mn
12 сарын 03, 2025

АНУ дахь монгол иргэд хамгийн олноор төвлөрсөн хот болох Чикаго орчимд амьдарч буй монголчууд хүч, хөрөнгөө нэгтгэн өөрийн гэсэн соёлын төвтэй болох санаачилгыг2023 оны 8 дугаар сард гарган, “Монгол Өв Соёлын Төв” байгуулахаар ажиллаж байгаа тухай мэдээг дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй монголчууд бүгд сонсож бахархан, амжилт хүсэж ирсэн билээ. 


АНУ-д амьдарч буй төдийгүй дэлхийн бусад орон, Монгол Улсаас иргэд, аж ахуйн нэгжүүдийн өгсөн хандивт тулгуурлан Иллинойс мужид бүртгэлтэй Монгол Өв Соёлын Төв ашгийн бус байгууллага 700 м.кв орчим талбай бүхий 2 давхар байрыг худалдан авах гэрээг 2024 оны 2 дугаар сард байгуулан, түүнээс хойш тус байрыг монгол хэл, үндэсний хөгжим, бүжиг, монгол бөх, шагайн харваа, төгөлдөр хуур, шатар, даам зэрэг чиглэлийн сургалт тогтмол явуулах болон уламжлалт баяр ёслол, лекц яриа, урлагийн тоглолт, үндэсний спортын тэмцээн, бизнес уулзалт, үзэсгэлэн худалдаа зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулахад ашиглаж байгаа ажээ. 

Иллинойс мужийн иргэд, удирдлага бусад улс орноос шилжин суурьшсан хүмүүс өөрийн хэл, соёлын уламжлалаа хадгалж хөгжүүлэхийг хөхиүлэн дэмжиж, энэ нь өөрийн нийгмийн соёлын олон талт байдлыг баяжуулж, өөр өөр соёлоос харилцан суралцах боломжийг нэмэгдүүлдэг гэж үздэг ажээ. Энэ ч үүднээс монгол гаралтай хүмүүсийн соёлын төвтэй болох санаачилгыг ойлгон дэмжиж, мужийн төсвөөс 250.000 ам.долларын буцалтгүй тусламжийг саяхан олгосон нь Монгол Өв Соёлын Төвийн байрны нийт үнийн дүнгийн 60 орчим хувьтай тэнцэхүйц дэмжлэг болжээ. 

Чикаго хот орчимд амьдарч буй нутаг нэгтнүүдийн маань өв соёлоо хадгалж, өвлүүлэх хүчин чармайлтад бодит дэмжлэг үзүүлсэн АНУ-ын Иллинойс мужийн удирдлага, иргэдэд дэлхийн даяар тархан суугаа монголчуудынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. “Монгол Өв Соёлын Төв”-ийн үйл ажиллагаа жигдэрч, Чикаго орчимд төдийгүй бусад улс, хотын монголчууд уг Төвийг түшиглэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж, үндэсний ондоошлолоороо бахархан, дэлхий нийттэй хөл нийлэн хөгжихийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.



Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.