Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Гамшгийн голомтонд ажилладаг аврагчдад дархлаа дэмжих эм хүлээлгэн өгөв | Peak News

Гамшгийн голомтонд ажилладаг аврагчдад дархлаа дэмжих эм хүлээлгэн өгөв

Х.Оргил
03 сарын 23, 2019

“Эко-Алтан Заамар” компанийн уурхайн нурангид дарагдсан нэрвэгдэгсдийг эрэн хайх ажиллагаанд үүрэг гүйцэтгэн ажилласан Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын  дархлааг дэмжих,  нөхөн сэргээх эмчилгээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Цахиур төмөр” ХХК-ийн зүгээс хоёр төрлийн эм бэлдмэлийг хүлээлгэн өглөө.

Тус уулзалтанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ажиллагаа хариуцсан захирагчийн орлогч, хурандаа Г.Буянтогтох, “Цахиур төмөр” компанийн  эмийн бүтээгдэхүүн хариуцсан брэнд менежер Ш.Даариймаа, менежер Б.Даваацэрэн нар оролцсон юм.

Уулзалтын үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Гамшгийн голомтонд байнга ажиллаж байдаг манай аврагч, алба хаагчдын эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулах шаардлагатай гэдэг дээр ард иргэд маань санал нэгтэй байгаа. 

“Эко-Алтан Заамар” компанийн уурхайн нурангид дарагдсан нэрвэгдэгсдийг эрэн хайх ажиллагааны үеэр ард иргэд маань аврагчдын амь нас, эрүүл мэндийн төлөө маш сэтгэл зовж, санаа тавьж байгаагаа илэрхийлж байсан. Та бүхний хувьд бодит дэмжлэг үзүүлж алба хаагчид, аврагчдын эрүүл мэндэд анхаарал хандуулж туслалцаа үзүүлж буйд  маш их талархаж байна. Бид яг халуун цэг дээр ажилласан аврагчдад  энэхүү эм бэлдмэлийг хүлээлгэн өгөх болно” гэв.

Холбоотой сэдвүүд

обег эко алтан заамар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.