Гандан орох шаардлагагүйгээр жилийн ЗАСАЛ ХИЙЛГЭХ номоо онлайнаар бичүүлдэг боллоо

Б.Баясгалан
02 сарын 06, 2019

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчилэн хийд нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх үүднээс Сар шинийн баярыг тохиолдуулан эх орондоо болон хилийн чанадад оршин суугаа сүсэгтэн олны хүсэлтийн дагуу нэгэн шинэ үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлж байна.  

“Цахим ном айлтгал” хэмээх энэхүү үйлчилгээний гол давуу тал нь  жилийн засал номоо хийлгэх гэж буй иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй үйлчлэх зорилготой бөгөөд интернэт ашиглан гэрээсээ засал номоо бичүүлэх боломжийг олгож байгаагаараа давуу талтай юм.

Өөрийн биеэр болон цахим хэлбэрээр ном бичүүлэх нь буяны үйлд огт ялгаагүй бөгөөд харин сүсэглэх, эс сүсэглэх нь сүсэгтэн танаас шалтгаалах юм. Тийм учраас сэтгэлдээ сүсэглэж чадвал таны оршин буй газар, орон холдохгүй, буян хуран чуулна хэмээн судар номд айлджээ.

Уг үйлчилгээг ашигласны давуу тал:

  • Хот суурин болон хөдөө орон нутагт амьдарч буй иргэд хэзээ ч, хэдийд ч засал номоо бичүүлэх боломжтой.

  • Бүх насны хүн хэрэглэхэд хялбар.

  • Түргэн шуурхай 24 цаг ажиллана.

  • Замын түгжрэлд орохгүй, цаг хэмнэнэ.

  • Нэмэлт шимтгэл байхгүй.

  • Дэлхий даяар амьдарч буй Монголчууд ашиглах боломжтой.

Та  онлайнаар номоо захиалахыг хүсвэл www.gandan.mn сайтаар орон захиална уу.  

Сэтгэгдэл бичих (7)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.