Гандантэгчэнлин хийдийн ойролцоох нийтийн байранд гал гарав

Х.Оргил
02 сарын 06, 2020

Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 2 дугаар гудамжинд гэр хаусын дээвэр шатаж байна гэсэн дуудлага 21:50 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Энэхүү нь Гандантэгчэнлин хийдийн урд байрлах нэгдүгээр давхартаа нийтийн байртай, дээд давхартаа оффисын өрөөнүүдтэй байшин юм.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 1,2 дугаар тасаг, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид галыг бүрэн унтраалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

гал гандантэгчэнлин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.