Х.Оргил
10 сарын 16, 2019
Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Автотээврийн төлөөлөгчдийн 2018 оны 32 дахь удаагийн ээлжит уулзалтаар хэлэлцэн тохиролцсон билээ.
Ийнхүү “Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Гашуунсухайт-Ганц мод боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо.
Тээвэрлэлтийг Монголын талаас “Жи Би Монгол транс” ХХК, БНХАУ-ын талаас “Ба Юун” ХХК-ууд гүйцэтгэх аж.
Үйлчилгээний цагийн хуваарь болон үнэ тарифыг танилцуулж байна:
Өмнөговь аймгийн Ханбогд сумаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 08:30 цагт тогтмол гүйцэтгэнэ.
БНХАУ-ын Халиут балгасаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 07:20 цагт тогтмол гүйцэтгэнэ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.