Х.Оргил
09 сарын 07, 2019
Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар энэ сарын 25-нд гал голомтоо бадраах гэж байна. “Алдар” спорт хороогоор овоглогдсон тэд бас нэгэн баяртай мэдээг гэрийнхэндээ дуулгасан аж. Учир нь тэд тун удахгүй үрийн зулай үнэрлэх сурагтай.
П.Орхоны хувьд "Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд барилдан алтан медалийн эзэн болсон ч допингийн А, Б сорьцоос сэргээш илэрсэн тул Азийн олимпийн зөвлөлөөс барилдах эрхийг нь гурван жилээр хассан юм. Түүнийг мэдэх хүрээнийхэн уг асуудлыг "гэнэдэж яваад хорлогдсон" хэмээн үздэг юм билээ.
Юутай ч сэтгэл санааны хүндхэн үеийг туулж буй тамирчин маань гэр бүл зохиож хувийн амьдралдаа анхаарал хандуулахаар шийдэв бололтой. Шийтгэлийн хугацааны дараа П.Орхоныг олон гайхалтай амжилтууд хүлээж байгаад чөлөөтийнхөн төдийгүй монголчууд ч итгэл төгс хүлээж сууна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.