Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Газрын тосны салбар 2 зөвлөх, 25 мэргэшсэн инженерээр эгнээгээ өргөтгөв | Peak News

Газрын тосны салбар 2 зөвлөх, 25 мэргэшсэн инженерээр эгнээгээ өргөтгөв

Б.Баясгалан
02 сарын 25, 2019

Газрын тосны салбарын Зөвлөх, мэргэшсэн инженерийн зэрэг олгох, гэрчилгээ гардуулах арга хэмжээ өнөөдөр УУХҮЯ-нд боллоо.

Газрын тосны салбарт мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх, гэрчилгээжүүлэх тав дахь удаагийн сургалтаар тус салбарт хоёр зөвлөх, 25 мэргэшсэн инженер бэлтгэгдсэн байна.

Үүнээс дөрвөн хүн нь газрын тосны хайгуул, олборлолтын мэргэжлээр, 16 хүн газрын тосны боловсруулалт- хангамжийн мэргэжлээр зэрэг горилж, мөн таван хүний газрын тосны боловсруулалт, хангамжийн мэргэжлээр Мэргэшсэн инженерийн зэрэг сунгагдаж, өнөөдөр гэрчилгээ болон тамгыг гардуулан өгсөн юм.

Гэрчилгээ болон тамгыг УУХҮЯ-ны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Газрын тосны хэлтсийн дарга Ч.Хишигдалай, “Газрын тосны салбарын инженерүүдэд мэргэжлийн зэрэг олгох зөвлөл”-ийн нарийн бичгийн дарга, уг мэргэжлийн зэрэг олгох сургалтын төвийн захирал зөвлөх профессор, доктор Ж.Цэвээнжав, тус зөвлөлийн гишүүд гардуулан өглөө.

Газрын тосны хэлтсийн дарга Ч.Хишигдалай мэргэшсэн инженерүүдэд хандан эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилдаа тууштай зүтгэж, Гэрчилгээ, тамгыг гардан авч байгаад баяр хүргээд, олон улсын болон үндэсний хэмжээнд Мэргэшсэн мэргэжилтний гүйцэтгэх үүргийг сайн биелүүлж, ёс зүйгээ чанд сахин ажиллахыг уриаллаа.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.