peak.mn
08 сарын 19, 2017
Баруун аймгуудын нутгаар19-нд нутгийн зүүн хэсгээр, 21-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.
Төвийн аймгуудын нутгаар 21-нд нутгийн баруун хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 24-29 градус дулаан байна. 19-нөөс сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 21-26 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар 21-нд нутгийн зүүн хэсгээр, 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. 20, 21-нд бага зэрэг сэрүүн нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 20-25 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 26-31 градус дулаан байна .
Говийн аймгуудын нутгаар 20-нд нутгийн зүүн хэсгээр, 19-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур 16-18 м/с, хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
орон нутаг цаг агаар зүүн аймгууд баруун аймгууд төвийн аймгууд
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.